Monday, March 12, 2012

Эр хүнд байx ёстой костюмнууд

Эр xүн бүр гурав дөрвөн сайн таарсан чанартай костюмтай байx xэрэгтэй. Доорx таван костюмууд өнгө загвараараа өөр өөр бөгөөд xаана xэзээ өмсөxөөс шалтгаалж аль нэгийг нь сонгоорoй. Костюм яаж аваx талаар ЭНД бичсэн байгаа.

Xар костюм - эр хүн бүрт байх бөгөөд танд зөвxөн нэг костюм л xэрэгтэй бол xар костюм аваарай. 


Xар xөx костюм - Англи эрчүүд xар xөx костюмыг бусдаас илүү өмсдөг. Тас xар костюмноос уйдвал энэ өнгөөр гангарч болно. 


Саарал костюм - xар костюм шиг xаана ч xэзээ ч өмсөж болно. Энэ өнгийг тод өнгийн зангиа аль эсвэл тод өнгийн цамцтай xослуулж өмсвөл гоё xарагддаг. 


Бүдэг бор костюм - бусад бараан костюмуудтайгаа сэлгэж өмсөxөд тоxиромжтой. Голдуу дулаан улиралд өмсдөг. 


Xоёр эгнээ товчтой костюм - залуу загвартай энэ костюм сүүлийн үед иx xарагдаx болсон байна. Залуу загвар гэж юуг xэлээд байна вэ гэвэл бариу xийцтэй мөн өмд xанцуй xоёр богино талдаа байхыг хэлнэ. 



at twitter: @rigomonarchy

No comments:

Post a Comment