Monday, March 19, 2012

Арван xэрэгцээт зүйлс - Занаа

Занаа (Japan)

iPhone - Сэрүүлэг,  интернэт, газрын зураг GPS:  хот хооронд хурдны замаар явахад хэрэглээд муу зан сурчихсан. Хамгийн гол нь миний тэмдэглэлийн дэвтэр.

Цүнх - 1 мөртэй үүргэвч хэрэглэхэд авсаархан, биеийн нэг хэсэг шиг. Тээргүй амар байдаг.

Дугуй - Өвлөөс бусад улиралд дугуй унах дуртай. Одоо дулаарч байгаа болохоор машинаа зогсоолд нь үлдээх өдөр ойртож байна.

Хүрэм - 2007 онд Angelo Litrico-н арьсан бас зузаан даавуун 3 хүрэм авсан одоо ч салж чадахгүй өмссөн хэвээр байгаа. Арьсан хүрэм нь илүү таалагддаг. Удах тусам гоё харагдаад байгаа юм шиг.  

Хэтэвч - Том хэтэвч төвөгтэй байдаг болохоор ажлын пасс, кредит кард, задгай мөнгө хийчихээр ‘holder’ ашигладаг

Поло жилийн 4 улиралд л өмсчих гээд байдаг юм. Биед эвтэйхэн. Хувцасны шүүгээнд нэжгээд  поло бий.

Үнэртэн - Миний эхнэр анх бэлэглэж байсан үнэртэн. Тэрнээс хойш дуусахаар нь авсаар 5 жил хэрэглэж байгаа юм байна.  Дундуур нь Puma, Yves saint Laurent – Jazz, BLV –н Notte- г хэрэглэж байсан ч энэ үнэртэнд илүү дуртай.

Гутал - Үдээсгүй, өмсөж тайлахад амар, хөлд эвтэйхэн гутал өмсөх дуртай. Сүүлийн жилүүдэд үдээстэй гутлыг бүр мартаж.

Өмд - Ажиглаад байхад Levi’s, Abercrombie & Fitch –н өмднүүд биед гоё таардаг.

Тос - Тослог, хааяа юм гарчих гээд байдаг арьстай хүний л хэрэглээ дээ

at twitter: @rigomonarchy

2 comments:

  1. yamar yanziin saihan backpack ve,,,,

    ReplyDelete
  2. AAww bugatti shoes bdagiig medeegyi sh

    ReplyDelete