Tuesday, March 27, 2012

Эмэгтэй бүрт байx ёстой арван зүйл - Una

Una - Blogger (Los Angeles)

Una

Little black dress (Хар өнгийн даашинз) -
Хар өнгийн даашинз нь аль ч улиралд мөн ямар ч төрлийн баяр ёслолд
таардаг. Энгийн хэрнээ эмэгтэй хүнийг
дэгжин харагдуулж чаддаг. Үүнийг
маш олон янзаар өмсөж болох ба хэзээ ч өөрийн гэсэн классик хэв маягаа
алддаггүйгээрээ онцлогтой.

Nude heels (Биений өнгөтэй өндөр өсгийт) -
Биений өнгөтэй өндөр өсгийт ямар ч эмэгтэйг байгаагаас нь илүү урт хөлтэй харагдуулж чаддаг ба
бүх төрлийн хувцастай зохицдог (Өмд, юбка, шорт, даашинз
гэх мэт).
Онцлог нь биеийн арьстай ойролцоо харагддаг учраас бусад олон төрлийн өнгөтэй ядах юмгүй зохицдог.

 Leather bag (Арьсан цүнх) -
Сайн чанарын арьсан цүнх нь маш удаан эдэлгээтэй.
Бүх зүйлд тохиромжтой.
(Сургууль, ажил, аялал, дэлгүүр хэсэх гээд л). Эмэгтэй хүн цүнхэндээ юy
эсийг л авж явдаг, тэр бүгдийг багтааж олон жилийг өнгөрөөж чаддаг.

Black blazer (Хар пиджак) -
Хар өнгийн пиджак мөн л адил маш олон хувцас дээр зохицож чаддаг.
Албаны хувцаснаас авхуулаад үдэшлэг цэнгээний хувцас, мөн
өдөр тутмын хувцаслалтанд багтаж чаддаг. Хар өнгөтэй учраас бас л бүх
өнгөн дээр зохицно.

Perfect skinny jeans (Бие барьсан жинс) -
Бага зэргийн суналттай бариу 
жинсэн өмд эмэгтэй хүний биеийн хэлбэрийг
тодотгож, шилбийг нарийхан харуулах увидастай. Биенд эвтэйхэн
хувцаснуудын нэг.

Red Lipstick (Улаан уруулын будаг) -
Зөвхөн час улаан гэлтгүй тод өөртөө зохицсон уруулын будаг эмэгтэй хүн
бурт байх хэрэгтэй. Ирж буй хаврын улиралд танийг маш гоё цоглог
харагдуулах болно. Улаан уруултай үед нүүрний бусад хэсэгт нэг их
санаа зовох шаардлагагүй. Ямар ч улаан уруултай эмэгтэй зоригтой, дур
булаам, өнгөлөг харагддаг.

Animal printed item (Амьтны хээтэй ямар нэгэн зүйл) -
Нүдэнд тусахуйц амьтны хээ эмэгтэй хүнийг стилтэй цоглог харагдуулдаг.
Зурагт байгаа зүйл бүгд байх шаардлагагүй. Нэг өдрийн хувцас дээр ердөө
нэг л амьтны хээтэй зүйл нэмхэд л болно. 2-оос дээш амьтаны хээг нэг
дор өмсөх бас онцгүй.

Black pump (Хар өнгийн өндөр өсгийт) -
Хар өнгийн өндөр өсгийтийн хэрэглээ бол биений өнгөтэй өндөр өсгийттэй
яг л ижил. Илүү классик талруугаа харагддаг.

Leather jacket (Савхин Куртик) -
Хар өнгийн савхин күртик ямар ч эмэгтэйг хурц шийдэмгий харуулж
чаддаг. Хэтэрхий рок санагдаж байвал зуны даашинз дээр ч өмсөж болно.
Биеэнд эвтэйхэн бас чанартай учраас удаан эдэлгээтэй.

Perfect sun glasses (Нарны шил) -
Нарны шил зөвхөн зуны улиралд ч биш бас бусад улиралд тохиромжтой.
Нүдийг нарнаас хамгаалаад зогсохгүй бас стилтэй харагдуулж чадна.
Яарсан,  нүүрээ будаж амжаагуй үед бас танийг аварна.


Una at http://thesanktuary.blogspot.com/

2 comments:

  1. Ер нь бол сайн сонголтууд байна. Надад тэр Nude heels таалагдаж байна. Найз бүсгүйдээ бэлэглэмээр...

    ReplyDelete
  2. Nude heels, savhin kurtka bhguin bna, ene sariin shopping listdee oruullaa, bayarlalaa

    ReplyDelete