Monday, April 16, 2012

Арван xэрэгцээт зүйлс - Золбаяр

Золбаяр - Менежер - уул уурxай (Улаанбаатар).

Ажил дээр ч ажлын дараа ч гадуурч өмсөхөд буруудахгүй цамц. 

Gucci түрийвч - өнгө карт хийхээс гадна хамгийн гол нь нимгэн бас үзэмжтэй. 

Movado цаг - Phillip Patek биш ч залуу хүнд бол боломжийн
ганграа.
    

Мангас шиг бензин иддэг ч аюулгүй, эвдрэл багтай хамгийн 
гол нь Улаанбаатар хотын аймар зам дээр хамгийн 
тохиромжтой машин.

Монгол ямааны ноолуураар хийхсэн пальто - Монголд
хамгийн тохиромжтой. Говь ноолуурын үйлдвэрт
захиалгаар таны загвараар сайхан оёж өгнө.
 

Dell latitude - Thinkpad-г оролж чадахуйц сайн компютер. 

Эр хүнд сайхан гутал хэрэгтэй, Santoni гар хийцийн сайн
арьсан гутал ялангуяа. 


Хэрэв та жоохон пацан шиг утасаараа өдөржингөө есөн шидийн 
App суулгаж тоглож суухын оронд хэдэн email чулуудаж хэдэн 
цаастай болохоо боддог бол Blackberry бол таны утас юм. 

Сайн хятад цай ч ажлын дараа сайхан шүү.

Витамин тогтмол уувал ханиад ч инээдтэй байна даа.

No comments:

Post a Comment