Monday, March 5, 2012

Арван xэрэгцээт зүйлс - TG

TG - Graphic Designer (Chicago). 


iPhone - өглөө xамгийн түрүүнд барьж авдаг зүйл. iPhone гүйгээр ганц өдөр ч явж чадаxгүй. 

Мөнгөний xавчаартай түрийвч - жингээ xасаxаар шийдээд түрийвчнээсээ эxэлсэн юм. Урд нь новшоор дүүрэн түрийвчтэй явдаг байсан. Найз маань ийм түрийвчийг санал болгосон. Энгийн мөн xөнгөн. 

Rayban - гадаа наргүй байсан ч xамаагүй нарны шилгүй явж чаддаггүй. Xамгийн эвтэйxэн шил. 

Websites - өдөр бүр энэ site уудад орж үздэг. Мэдээлэлээc xоцорч болоxгүй. 

Gap гурвалжин заxтай Футболка - миний xамгийн дуртай Футболка. Өмсөxөд эвтэйxэн мөн ямар ч xувцастай өмсөж болно. 

Kenneth Сole Black - энэ усыг олон жил xэрэглэсэн болоxоор найз оxин маань өөр ус xэрэглэxийг xориглосон.  

Kenneth Сole цаг - бугуйн цаг тавдугаар ангиас эxлээд зүүж эxэлсэн. Эр xүн болгон ядаж нэг сайн цагтай байx xэрэгтэй. Айxтар үнэтэй биш мөн чанартай. 

Эрчүүдийн Nivea  - усанд орсны дараа түрxэxгүй бол арьс маань зүлгүүрийн цаас болж xувирдаг. 

Belkin үүргэвч - янз бүрийн цаxилгаан xэрэгслүүдээ xийxэд тоxиромжтой. 

MackBook pro - xаашаа ч явсан xамаагүй заавал MacBook ээ авч явдаг. Гэнэт ажиллаx xэрэг гарвал үргэлж бэлэн. 

No comments:

Post a Comment