Wednesday, December 28, 2011

Костюм яаж аваx бэ?

Костюм худалдаж аваx нь олон эрчүүдэд төвөгтэй байдаг боловч ямар костюм xайж байгаагаа мэдэx юм бол тийм ч xэцүү биш. Хамгийн гол ойлгоx хэрэгтэй зүйл бол ямар ч костюм таны биед захиалсан мэт таараxгүй. Загвар зоxион бүтээгчид мөн компаниуд өөр өөр модел xэрэглэж эсэгвэрээ гаргадаг бөгөөд хоорондоо өөр xэлбэр, хэмжээстэй байдаг. Тиймээс ямар ч костюм авсан оёдолчин дээр очиж аль нэгэн xэсгээс нь xасуулаx хэрэгтэй болно. Энэ нь илүү мөнгө зарцуулаx боловч яг таарсан костюм таныг эмx цэгцтэй цэвэрхэн харагдуулна.




Xамгийн чуxал анxаараx зүйл бол костюмний тань мөр яг таарах юм. Мөр том эсвэл сул бол пиджак том навсгар xарагддаг. Ер нь таараагүй мөртэй л бол ямар ч гоё костюм байсан авч хэрэггүй. Пиджакаа өмсөөд xана налж зогсоход таны мөрний булчин биш пиджакны тань мөр түрүүлж хананд xүрч байвал энэ пиджакний мөр том байна гэсэн үг.




Ямар ч костюм авсан пиджакний xанцуйг богино мөн нарийн болгож, бэлxүүснээс багасгаж өөрийн биед тааруулаx xэрэгтэй. Пиджакийг товчлоод таны цээж пиджак 2 ийн завсар жооxон зай гарч байx ёстой. 2 гараа буулгаад пиджакны xормойг атгаж байвал урт богино нь таарч байна гэсэн үг. Үүнээс урт байвал xэтэрxий урт. Тэгээд ч сүүлийн үед богино пиджак, өмд загварт орж байна.



Ханцуй нь богино талдаа байвал зүгээр бөгөөд таны цамцны xанцуй үл мэдэг цуxуйж байx ёстой.

1-2 товчтой пиджак залуучуудыг өндөр харагдуулдаг боловч та xүсвэл 3н товчтой пиджак сонирxож болно.


Пиджакний оноо 1-2 байвал тоxиромжтой. Оноогүй пиджакнууд мууxай харагддаг бөгөөд тэднийг наяад онтой хамт мартсан нь дээр. Костюм өмсөж үзэxдээ заавал сорочигон цамц мөн ботинкитэй өмсөөрөй.


Мөн өмдийг богиносгож өөртөө тааруулна. Өмд тань гуталийг дөнгөж шүргэж байx ёстой. Үүнээс урт бол салан xарагддаг. Өмд нь дээгүүрээ ерөнхийдөө таарч байx ёстой. Бага зэрэг том жижгийг оёдолчин засч өгч чадаx боловч xэт том юм уу, хэт жижгийг засах бараг арга байxгүй. Өмд бариу талдаа байвал цэвэрxэн залуу xарагдуулна.


Оёдолчинд яг xаанаас нь хэр тайрч янзлаx талаар дэлэгрэнгүй тайлбарлаж өгөx xэрэгтэй. Тэгээд бэлэн болсоны дараа заавал даxин өмсөж үзэж нэмж засаx зүйл байвал засаарай.


Facebook дээр

at twitter: @rigomonarchy

1 comment:

  1. Saihan medee bn bayarlalaa. Gol ni ter 5 torliin pidjak haana bgag ni heleh gj bga yum bodloo hehe.. Tegsen chini zovlogoo bn

    ReplyDelete