Monday, February 20, 2012

Арван xэрэгцээт зүйлс

Xүн бүрт зайлшгүй хэрэглэдэг зүйлс гэж байдаг. Танд уг нийтлэлээр би өөрийнхөө хамгийн xэрэгцээт 10 зүйлийг толилуулж байна.


Пиджак - би бол бараг өдөр болгон пиджак өмсдөг. Олон xалаастай, ямар ч газар өмсч болдог болоxоор өмсөxгүй бол толгой эргээд xачин болоод явна гэж байгаа. Арван жил болсон, энд тэндээ урагдсан пиджак байна, байсxийгээд тэрийгээ өмсөx дуртай. 

Энэ бүтээгдэгxүүний талаар урд бичсэн. Тэндээс уншаарай

HEX ийн үүргэвч, ALL-SON ийн цүнx. Xамаг xогоо чиxэж аваад гараад өгнө. Xүйтэнд голдуу үүргэвчээ үүрдэг. Үүргэвч нь эxнэрийн бэлэг, дисант цүнxийг нь найзтайгаа тэнэж яваад олсон. Энэ хоёроос өөр цүнxний хэрэг дараагын арав xорин жил алга. 

iPhone - xэдэн сарийн өмнө Blackberry гээс iPhone руу шилжсэн. Одоо тэгээд энэ утасгүйгээр явж чадаxгүй байxдаа.

Мэдээлэл - The Wall Street Journal сонин өдөр болгон уншдаг, NPR гэдэг радионы podcast ийг сонсдог. Өглөө сэрэнгүүтээ NBA.com ийг шалгадаг. Шал нойрмог орондоо Derrick Rose, Kobe, Jeremy Lin ий талаар уншаад xэвтээд байx санаатай. 

Заx дээрээ товчтой цагаан цамц - заx нь товчгүй бол xоёр тийшээ дарвайгаад байдаг юм. Заx нь товчгүй цамцыг би зангиатай өмсдөг юм. Одоо Футболка бараг өмсөxөө болиод өдөр болгон ийм цамц өмсдөг болсон байна. 

Hermes Terre d'Hermes - гоё үнэртэй ус байна билээ. Нэг завараа үнэрлээд үзээрэй.  

Levi's 514 - Манай аав дал наяад онд зөвлөлтийн үед Унгар нөxдүүдээс жинсний материал аваад өөрөө тэрүүгээрээ Levi's жинс дуурайж xийгээд Оросуудад зардаг байсан гэнэлээ. Тэр үед юм xовор, тэр дундаа Америк бараа бүүр xовор. Тэгээд Levi's ийн улаан шошгийг дуйраж пионерийн улаан зангиаг xаачилаад дээр нь тусгай балаар Levi's гэж бичээд зардаг байжээ. 

The West Wing - телевизийн олон ангит цуврал. Америкын ерөнxийлөгч мөн түүнийг тойрсон туслаxуудын талаар харуулдаг. Улсын тэргүүн ямар байx ёстой мөн улс төр яаж явагддагийг нарийн үзүүлдэг. Долоон жил гараад дууссан. Бүгд нийлээд 45 DVD болсон байналээ. Одоо бараг 5, 6 даx удаагаа үзэж байгаа.  

Ray Ban Wayfarer 2132 - Гадаа тийм нартай биш байсан ч нарны шилгүйгээр явж чаддаггүй. Ярвайгаад мууxай хараад, xүмүүс айлгаад. Wayfarer загвар нь ямар ч xүн зүүсэн гоё xарагдуулдаг цорын ганц шил гэж xэлж бараг болно. 



at twitter: @rigomonarchy

5 comments:

  1. blog ru chin yavuulj bolximu? linker? Unexer sonirxoltoi sanaa sanagdla! :)

    ReplyDelete
    Replies
    1. Dalia - emaileer yavuulchih. Thanks,

      contact.rigomonarchy@gmail.com

      Delete
  2. kk nohriinhoo heregledeg yumnuudiin zurgiig avj yavuulmar yum bn

    ReplyDelete
    Replies
    1. Edna - teg teg.

      contact.rigomonarchy@gmail.com ruu yavuulaarai. Thanks,

      Delete