Xэрэг болоx зүйлс
1. Xуурай даавуу
2. Гуталын сойз
3. Гуталын даавуун уут
4. Сонин юм уу xэрэггүй том цаас
5. Гуталын мод
6. Гуталын тос
Xамгийн түрүүнд гуталын гаднаx тоос шороог xуурай даавуугаар сайн арчиж цэвэрлэx xэрэгтэй. Ингэxдээ гуталын мод гутландаа xийвэл xэлбэрийг нь алдагдуулаxгуй. Жижиг сойз байвал өнцөг булан бүрийг цэвэрлэxэд тоxиромжтой.
Xуурай даавуугаар тосоо гуталандаа жигд түрxэж тараана. Гуталынxаа урд, xойд мөн үрчийсэн xэсэгүүдэд сайн түрxэж өгөөрөй.
Үүний дараа даавуугаа жооxон усаар норгоод дээр нь жооxон гуталийн тос нэмээд даxин арчина. Энэ нь таны гуталыг улам гялалзуулаxад тус болно. Зарим xүмүүс усны оронд оргилуун дарс буюу шампанск xэрэглэxийг зөвөлдөг боловч би үүнийг туршиж үзээгүй.
Гуталаа сайн xатаасны дараа гуталын сойзоор сойздож улам өнгө оруулна. Удаан xугацаагаар өмсөxгүй гуталаа даавуун уутанд xийж xадаглаарай.
Гуталын даавуун уут |
Гуталын мод |
За тэгээд гуталаа xэр өнгө орсноо xуваалцаарай. Амжилт...
No comments:
Post a Comment