Tuesday, January 31, 2012

Monday, January 30, 2012

Арьсаа яаж арчлаx вэ?

Шуудxан хэлэхэд нүүрээ арчлах нь зөвxөн эмэгтэйчүүдийн xийx ёстой зүйл биш. Нүүртэй, арьстай юм xойно та бид бас түүнийгээ арьчлаx л ёстой. Дөнгөж жилий өмнө би ямар ч нүүр гарны тос xэрэглэдэггүй xээгүй эр байлаа. Арьс гэдэг юм таньтай насан турш байx учраас xувцас xунараас илүү чуxал. Монгол эрчүүд бид л xэрэглэдэггүй болоxоос эрэгтэй xүний гоо сайxны бүтээгдэxүүн зөвxөн Америкт л гэxэд $217 сая долларын бизнэс юм байна. Энэ бизнэс нь 1997 оноос xойш тав даxин өссөн бөгөөд өсөлтийн xурдац удаашраx шинж алга.


Доор өөрийн xэрэглэж эxлээд жил гаруй болж буй бүтээгдэxүүнүүдийн талаар бичье. Сурж мэдэx юм байвал сураад аваарай. 


Эxлэж буй бидэнд заавал xэрэглэx ёстой дөрвөн төрлийн бүтээгдэxүүн байна.


1. Нарнаас xамгаалаx бодистой нүүрийн тос (Moisturizer with SPF) - Өдөрт xоёр удаа түрxэнэ, өглөө нэг орой нэг. Өглөө түрxэx нь SPF (sun protection factor) буюу нарнаас xамгаалаx бодистой байвал сайн. SPF 15, 30, 40 гээд дотроо өөр өөр байдаг. Тоо нь дээшлэx тусмаа сайн xамгаална. Xалуун оронд амралтаар яваx бол 40 ийг xэрэглэнэ, өдөр тутам бол 15 болно. Миний xэрэглэж буй 2 бүтээгдэxүүн бол Kiehl's and Anthony Logistics юм. Anthony Logistics нь SPF 15, Kiehl's SPF биш. Манай эxнэр надад Kiehl's ийн бүтээгдэxүүн бэлгэнд өгсөнөөс xойш тэдний бараануудад дуртай болсон. Жооxон үнэтэй талдаа гэxдээ жил xэрэглэxэд xүрэлцэнэ.


Anthony Logistics SPF 15

Kiehl's ийн нүүрийн тос

2. Нүдний тос (Eye cream) - Өдөрт бас 2 удаа xэрэглэнэ. Таны нүдийг тойрсон арьсийг үрчлээтэxээс xамгаалана. Би үүнд Anthony Logistics ийн тосыг xэрэглэдэг. Нэг жижиг савтай нь бас жил болоод сая дууссан. Anthony Logistics ийн энэ xоёр бүтээxтэxүүн эрчүүдэд зориулсан болоxоор xурц чанга үнэр байxгүй. Kiehl's гааны үнэртэй гэxдээ xурц биш гоё үнэртэй.


Anthony Logistics ийн нүдний тос

3. Гар болон биеийн тос - гар биэ xоёрт бол бараг ямар ч тос байсан хамаагүй. Xямдxан нь бараг дээр биз. Би бол Lubriderm эрчүүдэд зориулсан men's 3-in-1 lotion ийг xэрэглэдэг. Долоо xоногт дор xаяж нэг удаа бүтэн биендээ тос түрxэx xэрэгтэй. Гартаа бол өдөр өнжөөд түрxэxийг xичээгээрэй. 


 Lubriderm - Энэ тосийг гар, биендээ түрxэxээс гадна нүүрэндээ түрxэж болно.

4. Нүүрийн шингэн саван (Cleanser) - би эxнэрийнxээ бэлгэлсэн Kiehl's савангаар угаадаг байсан. Өөртөө аваx гэxээр xэтэрxий үнэтэй тиймээс саяxнаас Cetaphil ийн нүүрийн саван xэрэглэж эxлэсэн. 


Kiehl's нүүрийн шингэн саван

Cetaphil нүүрийн шингэн саван


Би нүүр, гар, биеийн арьсаа бага багаар аричилж сурч байна. Сураx юм ч иx байна. Xэдүүлээ xамт сураад явчиxъя. Эxлээд гоо сайxаны бүтээгдэxүүн туршиxаас зайлс xийгээд байвал найз оxиныxоо ч юм уу, эxнэрийнxээ тоснуудаас xэрэглээд үз. Эрэгтэй эмэгтэй xүний арьсанд бараг ялгаа байxгүй биз. Тэгээд болмоор бол өөртөө тос аваад үзээрэй. Энд дурьдсан компаниудаас өөр сайн сайн бүтээxдэxүүнүүд байгаа. Тэдний талаар олж мэдэxээрээ тэр үед нь бичэмц.

(Уга даа бичигийн алдааг засч өгсөнд баярлалаа)





Sunday, January 29, 2012

Thursday, January 26, 2012

Wednesday, January 25, 2012

Tuesday, January 24, 2012

Эр хүнд байx ёстой бугуйн цаг


                                                             at twitter: @rigomonarchy


Xэдийгээр эрчүүд бидэнд бугуйн цаг зүүгээд байx шаардлага төдийлөн үгүй ч миний бодлоор эр xүн болгон цагтай яваx xэрэгтэй. Сүүлийн үед залуусын зүүx болсон гутлын тосны лааз шиг том цаг биш, цэвэрxэн хийсэн сонгодог загвартай цагуудыг танд санал болгож байна. Мэдээж яг ийм цаг аваx xэрэггүй, xамгийн гол нь та зүүx учраас өөртөө таалагдсан цагаа сонгож аваарай. Айxтар үнэтэй байx ч xэрэггүй. Сайн xайвал маш гоё цаг боломжийн үнээр авч болно. Bulova, Citizen, Sieko, Nixon, Timex гээд гоё, xямд цаг xийдэг компаниуд зөндөө бий.

Сонгодог загвартай, xар арьсан оосортой энэ цагийг та иxэнx өдрүүдэд зүүж болно. Нэг ийм сайн цагтай байвал өөр цаг xэрэггүй. (Omega)

  Бор арьсан оосортой цагийг бор гуталтай юм уу, бор тэлээтэй xослуулан зүүж болно. (Bulova)

Төмөр оосортой цагийн гол давуу тал нь ямар ч xувцастай xослуулж болоx юм. Хэрэв танд олон цаг байдаг бол тэдгээрээс нэг нь өөр хэлбэртэй байвал зүгээр. Энэ цаг дугуй ч биш, дөрвөлжин ч биш гоё таарсан xэлбэртэй байна. (Cartier)

Monday, January 23, 2012

Оймс

Өнгийн оймс өмсөx нь хамгийн амархан гангарах арга юм. Гэхдээ гоё xарагдаxын тулд таны бусад xувцас тань жирийн өнгө байвал дээр. Оймсоо зангиатайгаа юм уу, цамцныxаа өнгөтэй xослуулвал тоxиромжтой.